ХЗБХ: Цагдаагийн албаны тухай хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:huuli zuin baingiin horoo/2024/хзбх 2024 шинэ.png

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр 10.30 цагаас хуралдана. Хуралдаанаар:

-Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар тогтоолтой холбогдуулан Цагдаагийн албаны тухай хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудал

-Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлт /Татварын ерөнхий хуулийн зарим хэсэг, заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/-ийг хэлэлцэх аж.