“Баялаг ундраа“ төвийн хашаанд хогны машин дээрх хог шатаж байсныг унтраажээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:obeg/GALIIN MASHIN/gal gal.png

Цахимд орчинд өчигдөр /2024.12.23/ Баялаг ундраа худалдааны төвд гал гарч байна" гэх утга бүхий бичлэг цацагдсан. Энэ дагуу Онцгой байдлын байгууллагаас тодруулахад "Баянзүрх дүүргийн 42 дугаар хороонд хог тээврийн автомашин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр /2024.12.23/ 20:29 цагт ирсэн.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очход, худалдааны төвийн эзэмшлийн “Hyundai HD-170” загварын хог тээврийн ачааны автомашины тэвшин дээрхи хог шатаж байсныг ажиллаж унтраасан" гэлээ.