ТЕНДЕР: Улсын аварга тариаланчийн цом 40.2 саяар, 999 сорьцтой, ШИЖИР АЛТААР бүрсэн мөнгөн аяга 34.6 саяар авна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 11 сек
00
legacy:малчин/24e4f021-0f4f-40c4-8574-23bb0a2539c7.jpg

Жил бүрийн Сар шинийн баярын өмнө Засгийн газрын тогтоолын дагуу Улсын аварга малчин, саальчин, тариаланчдад шагнал гардуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ дагуу өнөөдрийн байдлаар ХХААХҮЯ-наас 2024 оны Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланчийн шагналд олгох цом авах тендерийг зарлажээ.

-Аварга тариаланчийн цомд 40.2 саяыг зарцуулна-

legacy:ХХААХҮЯ/ххаа1.png

Тодруулбал улсын төсвөөс 40 сая 260 мянган төгрөгийг зарцуулах юм байна. Харин 2022 онд 26.4 сая, 2023 онд 32 сая 10 мянган төгрөг, 2024 онд 50 сая төгрөгийг зарцуулж байжээ.

Бараанд тавигдах ерөнхий шаардлагад "Хөрс сийрүүлж буй сийрүүлүүрийн хутга бүхий суурьтай, сийрүүлсэн хөрснөөс ургаж буй тариаг дүрсэлсэн, цомыг гуулиар цутгаж өнгөлсөн байх" гэсэн байна. Түүнчлэн,

Цомын өндөр 38 см-ээс багагүй, Тариан түрүү нь дөрвөн талт байх ба түрүүний урт нь 17 см-ээс багагүй, өргөн нь 4 см-ээс багагүй гэжээ.

legacy:ХХААХҮЯ/ххаа2.png

-Мөнгөн аяганд 34.6 саяыг зарцуулна-

Мөн Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланчийн шагналд олгох алтадсан тариан түрүү бүхий шармал хээтэй мөнгөн аяга авахаар 34.6 сая төгрөгийн тендер зарласан байна. Энэ зардал мөн улсын төсвөөс гарах аж. 2023 онд 31.3 сая, 2024 онд 60.5 сая төгрөгийн тендер зарлаж байв.

legacy:ХХААХҮЯ/01200.JPG

Мөнгөн аяга нь 999 сорьцтой байх бөгөөд чанарыг эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан байна. Мөн сууринд тариан түрүүг хөөмлөөр товойлгон дүрсэлж, шижир алтаар бүрсэн байна. Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланч, ХХААХҮЯ гэсэн бичвэр хийнэ гэжээ.

legacy:ХХААХҮЯ/2022.png