Э.Бат-Үүл: МАНАН байгуулчихсан хүмүүст намайг шүүмжлэх эрх ч байхгүй. Би Улаанбаатарынхаа төлөө албан тушаалтай, тушаалгүй сайн дураараа зүтгэнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 6 мин 46 сек
620
legacy:Bat-Uul/yaria 2024 shine/batuul9.jpg
legacy:2025/02/batuul15.jpg

Хотын дарга асан Э.Бат-Үүл нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Шуурхай штабын зөвлөхөөр ажиллахаар болсон гэх мэдээлэл гарсан даруйдаа багагүй "хэрүүлийн алим" дэгдээв. Хоёрхон хоногийн дотор тэрбээр намынхаа нөхдөөс ч багагүй зэмлэлийг хүртээд амжив. Тэгвэл бид түүнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та өнгөрөгч амралтын өдрүүдээр Шуурхай штабын хуралд биечлэн оролцсон байсан. Голчлон ямар чиглэлээр ярилцаж, санал зөвлөлдөв?

-Өнгөрөгч амралтын өдрүүдэд хуралдсан Шуурхай штабын хуралдаанаар нийслэл хотод хэрэгжүүлэх гэж байгаа мега төслүүд түүний уялдаа холбоог хэрхэн хангах талаар ярилцсан.

-Таныг шуурхай штабын зөвлөхөөр ажиллахаар болсонд олон нийт бараг л хоёр хуваагдах шахуу "мэтгэлцлээ". Танд зөвлөхөөр ажиллах санал хэрхэн ирсэн юм бэ?

-Хотын бүтээн байгуулалтын ажил хариуцсан зөвлөл гэх үү хороо гэх үү бүтэц байгуулагдсан юм билээ. Энэ зөвлөлд Хотын даргаар ажиллаж байсан хүний хувьд орж санаа оноогоо хэлээч гэдэг хүсэлтийг хотын бүтээн байгуулалт хариуцсан орлогч Даваадалай болон Ерөнхий сайд нараас тавьсан. Үүнийх нь дагуу би тухайн зөвлөлийнх нь гишүүн болсон. Тухайн зөвлөл нь яг ямар статустай явахыг нь би сайн хэлж мэдэхгүй байна. Ажлын уялдаа холбоог сайжруулах талаас нь санал зөвлөгөөгөө өгөөд явна л гэж ойлгосон.

-Намын зарим нөхдийн тань зүгээс нэлээд шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлж харагдана лээ. Намаасаа урвалаа, үзэл суртлаасаа ухарлаа гэх мэтээр. Та үүнийг юу гэж харав?

-Манай намын зүгээс намайг шүүмжилсэн гэж би бодохгүй байгаа. Яагаад гэвэл МАН-тайгаа хамтраад МАНАН байгуулчихсан шүү дээ. Тийм хүмүүст намайг шүүмжлэх эрх ч байхгүй. Би зүгээр л сайн дураараа оролцож байгаа. Улаанбаатар бол миний өсөж төрсөн хот. Улаанбаатарынхаа төлөө би албан тушаалтай, тушаалгүй сайн дураараа зүтгэнэ.

-Ажлынхаа уялдаа холбоог хангаж, бүх төлөвлөлтөө нарийн хийх ёстой. Тэгэхгүй бол Улаанбаатар хот баахан дутуу барьсан мега төслүүдийн ХОГИЙН ОВООЛГО болох вий-

-Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулаад байгаа шүү дээ. Та Хотын даргын үүргийг хашиж байсан хүний хувьд тус хөгжлийн төлөвлөгөөтэй танилцав уу?

-Өмнө 2030 он хүртэлх хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гэж гарч байсан юм. Энэ ерөнхий төлөвлөгөөг тодорхой шалтгааны улмаас хэрэгжүүлээгүй. 2016 оноос МАН хотын эрхийг авснаас хойш энэ төлөвлөгөөг бүгдийг нь зогсоосон. Үүнтэй зэрэгцэн ковид үргэлжилсэн. Хамгийн гол нь 2030 он хүртэл хөгжүүлэх хотын ерөнхий төлөвлөгөөг зогсоосноос болоод хамтарч ажиллаж байсан Японы тал манайхныг маш хариуцлагагүй байна гээд итгэл алдарсан. Ингээд л тухайн 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө хэрэгжих нөхцөлгүй болсон. Хамгийн гол түншлэгч нь Японы тал байсан шүү дээ. Төлөвлөгөөгөө дураараа зогсоочихсон байхад арга ч үгүй. Одоо 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг гаргаж ирж байна. Үүнийг урьдчилсан байдлаар харахад, мега төслүүдийн уялдаа холбоо надад тийм ч сайн харагдахгүй байгаа юм. Ерөнхий төлөвлөгөө гэдгийг дутуу ойлгоод байна.

Хотын ерөнхий төлөвлөгөө гэдэг бол машиныг бүтээдэг зураг төсөлтэй адилхан шүү дээ. Жишээлбэл, ямар нэгэн машин хийхээр боллоо гэхэд дугуй, хроп, эх бие нь ямар байх уу гээд бүгд өөр хоорондоо уялдаа холбоотой байна биз дээ. Тэрнээс биш моторыг нь хропоос нь салгаад хийнэ гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр хотын төлөвлөгөө гэдэг бол яг л энэ. Өөр хоорондоо уялдаатай байж бүтдэг.

Өөрөөр хэлбэл, цахилгааны станц нь дулааны шугамтайгаа яаж холбогдох юм, цахилгаан станцын түгээлтийн шугам нь замтайгаа яаж холбогдох юм үргэлжлүүлээд суурьшлын бүстэйгээ яаж холбогдох юм гэх мэтчилэн. Өөр хооронд нь хэлхэж холбосон мега төслүүдийн зураглал сайн харагдахгүй байгаа юм. Наадуул чинь хоорондоо холбогдохгүй байна шүү дээ гэдгийг нь ч хэлсэн. Тэгэхгүй бол түгжрэлийг бууруулахын тулд хурдны зам барьж байна гэж буруу ойлгуулаад байна шүү дээ. Гэтэл хурдны зам дээр суурилсан ерөнхий төлөвлөгөөний шинэ зарчим руу шилжчихээд байна.

-Таны үед боловсруулсан байсан 2030 он хүртэлх хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө одоогийн ерөнхий төлөвлөгөө хоёрын ялгаа нь юу байв?

-Бидний үед их багтаамжтай нийтийн тээврийн сүлжээн дээр суурилсан ерөнхий төлөвлөлт хийчихсэн байхгүй юу. Гэтэл одоогийн боловсруулчхаад байгаа хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь хурдны зам дээр суурилсан төлөвлөлт хийгээд ирсэн байна. Тэгэхээр одоогийн нөхцөлд их багтаамжтай нийтийн тээвэрт суурилсан ерөнхий төлөвлөлт нь туслах шинж рүү орчихож байгаа юм. Өөрөөр хэлбэл, зарчмын өөрчлөлт хийчхээд байгаа хэрэг. Тэгвэл энэ зарчмын өөрчлөлт чинь өөр хоорондоо хэр уялдаатай юм бэ гэдэгт л би асуудал дэвшүүлж, саналаа хэлсэн.

-Олон мега төслүүд гараанаас гарахаар хүлээгдэж байна. Тэгэхээр таны харж буй өнцөг уялдаа холбоотой, нэгдсэн зохион байгуулалт басхүү дэс дараалалтай явах аж. Тухайлбал, уялдаагаа хангахын тулд яаж ажиллах хэрэгтэй гэж харж байна. Магадгүй уялдааг хангаж чадаагүйгээс үүсэх эрсдэл нь юу вэ?

-Уялдаагаа хангах гээд шуурхай штаб байгуулаад байна. Шуурхай штаб, Улаанбаатар хотын захиргаа гээд бид нийтээрээ нэг зүйлд санаа зовох ёстой.

Дутуу тооцсон, уялдаа холбоогүй ажил хийгээд гацаанд орвол Улаанбаатар хот баахан дутуу барьсан мега төслүүдийн хогийн овоолго болох аюултай.

Дутуу замтай тэгсэн хэр нь Богд уулаа нүхлээд хаячихсан сууж байхыг үгүйсгэхгүй. Газар доогуур метро хийнэ гээд бас нүхлээд хаячихсан сууж байвал яах билээ бид. Тэгвэл аюул болно биз дээ. Улаанбаатар хот маш хүнд байдалд орно шүү дээ.

Улаанбаатар байтугай маш туршлагатай Германд хүртэл онгоцны буудлаа барьж чадахгүй аюул болсон шүү дээ. Ганцхан нисэх онгоцны буудлын төслийг хэрэгжүүлж чадаагүйгээс маш хүнд байдалд орж байсан.

Хөрөнгө мөнгөө, давагдашгүй хүчин зүйлээ буруу тооцчихсон байвал хүнд байдалд орно. Дарханы зам чинь сунжраад хэсэгтээ хүндэрсэн биз дээ. Үүнтэй л адил шүү дээ.

-Эхэлчихсэн хэр нь дуусдаггүй юу?

-Тэгнэ шүү дээ. Дарханы зам шиг бөөн ашиглалтад ороогүй хурдны замуудтай болчихвол баларна биз дээ. Тиймээс үүнд л анхаарах ёстой. Үүний тулд төсөв хөрөнгө нь тодорхой, уялдаа холбоо нь сайн байх ёстой. Хөөрөөд энд тэнд баахан төсөл эхлүүлчхэж болохгүй л гээд байгаа юм.

-Таны өмнөх ярианд ч гарлаа. 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөг зогсоосноос болж түншлэгч Японы тал итгэл алдарсан гэж. Тэгвэл хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг яаж олж авах вэ. Магадгүй үүний гаргалгаа нь “Дэд бүтцийн бүтээн байгуулалтын тухай” хууль санаачлан батлуулах явдал мөн үү?

-Тийм. Хамгийн гол нь УИХ-аар хуульчлах ёстой. Ядахдаа хуульчихсан байвал хуулиа хэрэгжүүлэх нь гэж горьдож эхэлнэ биз дээ. Тухайн хуульдаа эдгээр төслүүдийг хэрэгжүүлээгүй тохиолдолд хэн, ямар хариуцлага хүлээх вэ гэдгийг ч тодорхой суулгаж өгөх нь зөв. Ажлаа дутуу хаяад явчихвал яах юм. Жишээлбэл, метроны нүх ухаж байна гээд Улаанбаатар хотын газрыг сэндийлээд зогсчихвол яана. Бусад улс орны туршлагыг харах нь ч зөв. Бусад улс оронд олон мега төслийг нэгэн зэрэг хэрэгжүүлэхээс татгалзаж, үе шаттай явдаг.

-Хурдны замтайгаа нийтийн тээврээ өрсөлдүүлээд байвал утгагүй биз дээ-

legacy:Bat-Uul/yaria 2024 shine/batuul11.jpg

-Төсөв хөрөнгөө баталгаатай болгоод, ажлынхаа уялдаа холбоог хангаад явлаа гэхэд эдгээр мега төслүүдийн хэрэгжих боломжийг хэрхэн харж байна. Эсвэл бид бүх мега төслөө нэг дор эхлүүлэхээсээ урьтаад дэс дараалалтайгаар үргэлжлүүлэх ёстой юм уу?

-Цаг хугацааны хувьд цувуулж, дараалалтай явуулах ёстой. Олон зэрэг юманд уначихаж болохгүй. Жишээлбэл, Богд уулаа нүхэлж шинээр байгуулах хоттой холбох гэж байгаа бол эхлээд энэ ажлаа хийх ёстой. Учир нь Улаанбаатарыг тэлэх шинэ орон зайг л бий болгох гээд байна шүү дээ. Тэгвэл үүний гол зангилаа асуудлаа шийдэх ёстой шүү дээ. Гарц нь бий болоогүй байхад баахан хурдны замыг авааччихвал мухардана биз дээ. Тэгээд энэ хурдын замууд чинь нийтийн тээвэртэйгээ яаж холбогдох юм. Метро барьчихсан. Жишээлбэл, хурдны зам дагуу трамбай бий болгочихвол хүмүүс хурдны замаараа л давхина биз дээ. Машинтай юм чинь. Тэгэхээр нийтийн тээврийг ямар ч үр ашиггүй, орлого багатай хэсгийн л хэрэглээ болчихоно шүү дээ. Энэ мэт зүйлийг бодолцох хэрэгтэй. Ер нь их оврын нийтийн тээврийг хөгжүүлж байж түгжрэлийг бууруулна гэх шийдэл рүү олон улс шилжчихсэн шүү дээ. Тэгэхгүй бол хурдны замтайгаа нийтийн тээврээ өрсөлдүүлээд байвал утгагүй биз дээ.

-Хотын дарга Х.Нямбаатар 14 мега төслүүдэд "авторлогдож" байна. Тэгэхээр та бүхний санал шүүмжийг хэр нааштай хүлээж авахаар харагдаж байна?

-Х.Нямбаатар жаахан хүлээц муутай хандаж магадгүй юм уу даа л гэж анзаарсан. Гэхдээ эрх биш ийм том ажил хариуцаж байгаа хүний хувьд хүлээцтэй хандаж сурах байлгүй дээ.

Ярилцсанд баярлалаа

Хуваалцах:620

СЭТГЭГДЭЛ (62)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ салга юугаа зөвлөдөг юм.

  • З
    Зочин

    Бат-Үүл гуай Толгойт-Амгалангийн хооронд алаг толгойтой вагон явуулж нийтийн тээврийг, Урт цагааны урд талын замаас эхлээд хотын бусад замд хүүгийнхээ бизнес чулуу шахаж л бүү зүтгээрэй.

  • Z
    Zochin

    Biti xuts saarlaa. Uxeech Zorigiig alchd.

  • З
    Зочин

    чи тэгж их санаа зовж сэтгэл гаргаж байгаа юм бол идэж уусан хөрөнгөө буцаагаад хотынхоо хөгжилд өгчих чадахгүй ш дээ худлаа солиороол

  • Х
    Хотын нэр барисан луйварчин

    Хотын төлөө гэсэн худалч зөнөчихсөн луйварчин төлгөн коммунистай хавсарч хулгай хийх нь

  • И
    Иргэн

    Үүл хулгайчаа үйлийн үр гэж байдаг юм шүү чи малаа тэр муулаад бгаа соц ком үёд үнэгүй сурч боловсорсон биздээ ардчилал нэрээр гадныханы гар болсон сда минь

  • Г
    Гахай

    Эрдэнийн хүү мөнгөний үнэр авчихаад, үзэн яддаг коммунистуудынхаа хөнжилд шургаваа хөөрхий🤣. Үгүй бол цалин цавуу авахгүй Улаанбаатрын төлөө зүтгээч😜, чи чадахгүйшдээ муу хөгийн хулгайч, түрүүний бөөс чинь😅😂

  • З
    Зочин

    Энэ хулгайч мөнгөний үнэр авчиж!ккк

  • З
    Зочин

    bid margaad unen turuxgui baina shuu

  • З
    Зочин

    Манан гэдгийг чи үүсгээд бншүү дээ сөрөг хүчин бх ёстой юм бишүү

  • И
    Иргэн Бат

    Хүүтэйгээ зайлаарай

  • З
    Зочин

    Тэр хохироосон айлуудтай газар дээр очиж уулз хулгайч батүүлээ

  • Э
    Эрдэнэ

    Хамгийн сайн хотын дарга түүхэнд үлдэнэ

  • Э
    Эрднээ

    Үүлээ. Чамайг хүүтэйгээ хоюулаа нилээд баяжсаныг л мэдэх юм байна.

  • З
    Зочин

    Хуцдаг цагаан толгой өөрөө хотын бхдаа юу хийсэн юм би хувьдаа мэдэхгүй юм бна.тэндер нэрээр баяжаад авсан биздээ.

  • 1
    1 хорооллын оршин суугч

    БатҮүлийн үед 1 хорооллын явган зам маш цэвэрхэн, мод ногоо нэмж тариад гадаах худалдааг цэгцэлсэн, хот шиг хот болж сэтгэл сэргэж бсныг бүгд мэднэ. Бас баруун хүрдтэй машиныг хязгаарлах гэснийг нь дэмжсэн бол одоо түгжрэл хэдийн шийдэгдсэн, осол аваар бага бх блааа дааа. Үүнийг хотын ихэнх болсон хөдөөнийхөн ойлгохгүй биз дээ хөөрхийс.

  • З
    Зочин

    Улаанбаатарын төлөө та юу хийсэн юм.Таныг мэдэхгүй л юм байна. Ардын баатар болдогоо болиорой.

  • З
    Зочин

    Монгол улсын өмч хөрөнгийг ардчилал нэрийн доор 30 жил хувааж идчихээд бас 30 жил улаанбаатар хотыг утаа түгжрэл , хот төлөвлөлтийг замбараагүй болчихоод одоо ямар будилан хутгах гээд элий балай юм яриад байгаа юмбэ????????????

  • З
    Зочин

    Э.Бат-Үүлийг ямарч ажилд бүү оролцуул... Эрх ашиг нь байнга нэгт явах болно

  • З
    Зочин

    Эхлээд эрүүгийн хэргээ шийд.гэр хорооллын ард түмнээс луйвардан авсан газрын асуудлаа

  • З
    Зочин

    Гэр хорооллын дахин төлөвлөлтөндөө анхаарна уу энэ их боломжийн санал ажил байж билээ

  • H
    Hh

    Олон юм хуцахгүй тэр хүүхэддээ авч өгсөн жду, Туул дагуух Хаос хорооллоо Улаанбаатарчуудад өгөлдөө хары тийм их мудаг юм бол. Тавага та 2ыг мөндөө зүтгэнэ ч гэх шиг. Үтэр түгэн тамдаа явж үр удам чинь ард түмэнд нүүргүй амьдрах болно.

  • З
    Зочин

    Батүүлийн мянгуужингийн метро.морин хуурийн хотхон үлгэр болсон.их наядаар нь цөлмөж идсэн новшдоо.

  • З
    зочин

    дараагийн хулгай хуйвалдааны МАНАН-г ОюунЭрдэнэ дүүтэйгээ хамтарч хийх нь үү

  • А
    Алуурчин элбэгдоржийн Алуурчин гөлөг

    Алуурчин элбэгдорж С.Зоригийг 18 удаа хутгалж тарчилгаж тамалж алсаны дараа туслах Алуурчин болох батүүл аллага яргын ул мөрийг арилгахын тулд хэргийн газар санаатайгаар 170 хүнийг дуудаж авчирч талийгаачийн дээгүүр алхуулж гишгүүлж харайлгуулж нулимж тохуурхсан байдаг. Алуурчин батүүл Алуурчин эзэндээ мартагдашгүй тус хүргэсэн учраас Алуурчин эзэн эобэгдорж “ Алуурчин баатар” болгож шагнасан 2 Алуурчин алсан хүнийхээ тоогоор тамд унаж тарчлах өдөр ирлээ Нян бактер 27 онд хамаатан хамсаатан данхын ажлыг авахын тулд Алуурчин батүүлтэй хамтрах боллоо, замаа засаж байна Өмхий нян бактер

  • З
    Зочин

    Зоригийн алуурчин

  • З
    Зочин

    Үүлээ нямкаг аваад явчих.

  • Г
    Гость

    Дурак ты

  • Г
    Гость

    Дурак ты спокойно живи

  • З
    Зочин

    Салга золиг

  • З
    Зочин

    Манан хог

    • З
      Зочин

      Манан -1 мафийн Алуурчид Хулгайчид Луйварчид Дээрэмчид МАНАН -2 хонтой сүлэлдэж дундаасаа хамтарсан МАНАН -3 төрүүлж эхэллээ

  • И
    И

    ОюунЭрдэний хамтарсан засгийг энэ салга хүртэл шүүмжилж л байна даа !

  • З
    Зочин

    Энэ хүнээс ухаад ухаад юм гарахгүй байхаа . Уул нь Гэр хорооллыг орон сууцжуулах биш , гэр хорооллын дахин төлөвлөлт бол гайхалтай санаа байж билээ

  • И
    Иргэн

    Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэж зайлаасай

  • Ө
    Өгөр толгой

    Өгөр толгой удахгүй үхнэ.

  • З
    Зочин

    Нямбаатарыг бодвол хотын жинхэнэ унаган хүн дээ

    • З
      Зочин

      Жинхэнэ унаган хүмүүс хотоо ямар болгочихоод байна даа !!!!!????? Хэн байх нь хамаагүй хотоо цэгцлэх ажилд хуруу нэмэх нь чухал.....сэтгэл зүтгэлээ өргөх нь чухал....ирээдүйн үрсийн чинь төлөө !!!!! Хуруу нэмцгээ...

  • З
    Зочин

    ӨГӨР ТОЛГОЙТ МИНЬ БИТГИЙ ХИЙХ ГЭЖ БАЙГАА АЖЛУУДЫГ НЬ САЛГАЛААД ГАЦААЧИХААРАЙ.ОЛИГТОЙХОН ХЯНААД ДАРВИТАЙХАН ЮМ ХИЙХЭД НЬ ХАМТРААД ӨӨДТЭЙХЭН ЮМ ХИЙЖ ҮЗЭЭРЭЙ. ЧИ Ч ХОТЫН ХӨРӨНГИЙГ ХҮҮТЭЙГЭЭ ХАМТРААД ЦОХИОД СУРЧИХСАН ГАРШЧИХСАН САЛГА ШҮҮ...

  • З
    Зочин

    Хогны уут суут гээд ёстой мөнгө үрсэн хогын шийдвэр гаргасан нь санаанд үлджээ

  • З
    Зочин

    Монголчууд нам улс төрөөр талцан хуваагдаж биe биeнээ дайсан гэж итгэж туйлширдаг тэнэг зангаа болих хэрэгтэй

    • З
      Зочин

      Үнэн үнэн....үрсээ боддоггүй өнөөдөр өөрийгөө л гэсэн өчүүхэн сэтгэхүйтэй эргүүчүүд...гэр орноо тохинуулаагүй юмнууд л ингэж өчүүхэн үйл, хэрүүл шүүмжлэхийн донтой байгаа.....гэрийнхээ хогийг хогийн саванд аваачиж хийдэг болов уу даа.....ам шигээ л байгаа

    • З
      Зочин

      нийслэлд төрж өсгөсөн нийслэлийн ахмадуудын орон сууцанд болзол харгалзахгүй оруул гудамжаар дүүрэн орон суухгүй ахмадууд байна даа

  • Л
    Л.Буяндэлгэр

    Бат-Үүл хуучин бууны хугархай гэгчээр идсэн ч ухаантай идэхийг зөвлөх байхаа

  • З
    Зочин

    ХОТ ГАРАЛТАЙ НЬХАМГИЙН ЧУХАЛ. ХӨДӨӨНИЙ ХҮМҮҮС ХОТЫГ ЗАСНА ГЭЖ ЮУ БАЙХАВ.

  • И
    иргэн

    ХОТЫГ ОВОО БОЛГОЖ БАЙСАН. БАС ТУРШЛАГАТАЙ НЭГЭН ШҮҮ.

  • З
    Зочин

    ЗӨВХӨӨ.

  • З
    Зочин

    Ха ха өлөн хулгайчууд л ингэж попроод байгаа юм даа. Үнэнхүү цайрсан луйварчид гэж

  • З
    Зочин

    Өөрөө сайн дураараа хэргээ хүлээгээд шорондоо оч. Салга алуурчин чөтгөр минь

  • З
    Зочин

    Ээ дээ МАН-н гүйцэтгэл ч толгой цусдаж мэднэ шүү. Баахан идэж уугаад сүүлдээ гүйцэтгэл хийх ёстой гээд хэдэн тэрбум $ -н зээл авч балрах бх даа.

  • Б
    Балт

    Асуулт тавьж бгаа янжин өлөгчин дандаа мушгиж харлуулж бүтэхгүй талаас н харж хэрүүл маягтай, улс төржүүлж манэй танай нам байхдаа гээд өнгөрсөн завхарсан юм сөхөж солиоруулж бна. Өлөгчин чи эсгии хиих газар АНархуудаа битгии цуглуул

  • М
    Монгол Улсын иргэн

    Зөв шүү дээ. Урьд нь ажиллаж, онож, алдаж байсан хүний үгийг сонсож, хүлээж авах нь зөв. Гэхдээ олон улсын туршлага, алдаа онооноос их зүйл сурмаар байна. Бусад улс орнууд буруу байсныг нотолчихсон зүйлийг өөрсөддөө дахин турших хэрэггүй л биз дээ. Гэвч Нямбаатар хөөрч давхисан, бусдын үгийг сонсох дургүй, БИ-ээр өвчилчихсөн хүн шүү дээ. Бат-Үүлтэй хамтарч ажиллаад, үнэхээр хотоо хот шиг болгочихвол УТААНБААТАРЧУУД 9 үеэрээ ач, гавьяаг нь ДУРСАН, САНАЖ, ЕРӨӨХ БОЛНО.

  • Т
    Төрийн ажил

    Ардчиллыг өмчилсөн эрх мэдлийг өөрсдийн баяжих зорилгод ашигласан монголын улс төрд 30 жил новширсон 2 намын шуналтай өвөгчүүл одоо залуу үеийг сургаж зөвлөж муу аргуудаа заах нь дээ

  • И
    Иргэн

    Бух хөгширхөөрөө заазанд буриад хөгширхөөрөө хэлмэрч гэдэг соц үеийн үг биелээ олжээ!!! Буриад Дөрвөд хоёрын санааг ямар барах биш!!!

  • З
    Зочин

    Нөгөө муу Элбэгдоржийгоо жийж, МАНАН-ийнхан гэж шүүмжилж байна даа. Эби Мие нар МАНАН биз дээ. Хүн өтлөхөөрөө урвагч шинж нь илэрч байх юм даа.

  • З
    Зочин

    Яагаад Бат үүл болохгүй гэж,монгол хүн шүүдээ.юу ч мэдлэггүй 126 -с дээр л зөвлөх байх

  • З
    Зочин

    Dahin tolovloltiig olon gazart ehluulj mash tom aldaa gargaj baisan um. Ene aldaanaasaa mash sain suraltsan bna

  • З
    Зочин

    Энэ өмхий салга цагаан толгойт чинь албан тушаалын араас амиа өгөх нээ яасан цадаж ханадаггүй өгөр хүүр вэ

  • З
    Зочин

    Эсэргүү бол эсэргүү л бна.

  • З
    Зочин

    hovdiin urainhai zahchin bayduud narsnii hulgaich guilagchin

  • З
    Зочин

    одоо хүлээх хэрэггүй, цаг хугацаа бага байна, урагшаа

    • М
      Мөнхөө

      Бат үүл дарга даа амжилт хүсье их хотоо хотынхон л өөднө татна шүү