Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Утаатай саруудад жирэмслэлт цөөрдөг“
10

Утааны сонсгол "Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл" сэдвээр явагдаж байна. Сонсголын явцад иргэд байр сууриа илэрхийлж, албаны хүмүүсээс тайлбар авсан.
Үүний дараа гишүүд хариуцсан албан тушаалтнуудаас асуулт асууж, хариулт авлаа. Энэ үеэр ЭМЯ-ны ТНБД Д.Очирбат "Утаатай саруудад жирэмслэлт цөөрдөг. Агаарын бохирдлоос үүдэж зүрхний цоорхойтой, өсөлт багатай, зүрхний гажиг өвчлөлтэй хүүхэд төрөх тохиолдол гарч байгаа" гэв.



