“Монголросцветмет” ТӨҮГ-ын орлогчийн статустай бүтээмж хариуцсан менежерээр гишүүн асан М.Оюунчимэгийг томилжээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
100
legacy:Oyunchimeg gishuun/fg.jpg

“Монголросцветмет” ТӨҮГ-ын Орлогч даргын статус бүхий Бүтээмж хариуцсан менежерээр УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэг томилогджээ. Түүний томилогдож буй эл албан тушаалын гол зорилт нь тус төрийн өмчит үйлдвэрийн газрын үр бүтээмжийг нэмэгдүүлж, тооноос чанар руу шилжих шилжилтийн хүрээнд хүний нөөцийн цомхон боловсон хүчинтэйгээр үйл ажиллагаагаа урагшлуулах аж.

Нөгөөтээгүүр, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төрийн өмчийн компаниудын шинэчлэлийн хүрээнд газрын ховор элементтэй холбоотой төсөл хөтөлбөрүүдийг “Монголросцветмент” үйлдвэр хариуцах аж. Учир нь ирэх он жилүүдэд манай улс дан ганц нүүрс гэлтгүй газрын ховор элементээ ашиглаж чадвал эдийн засгийн хувьд бие даасан улс болоход түлхэц болно гэдгийг эдийн засагчид онцолж байна. Иймдээ ч газрын ховор элементийг ирээдүйд хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулж ашиглах талаар боломжийг эрэлхийлэхэд энэ чиглэлд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг зөв менежментээр чиглүүлэх зүй ёсны шаардлага бий болжээ.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    Zasag ogtsor

    Zasag ogtsor !

  • З
    Зочин

    Засгийн газрыг огцруулах хэрэгтэй. Арай дэндэж бна

  • З
    Зочин

    Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan

  • З
    Зочин

    ГАНЦ АШИГТАЙ АЖИЛЛАЖ БАЙГАА ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИ БАЛАЙ АВГААН ГАРЫН САЛААГААР УРСАХ НЬ ЭЭ ХӨӨРХИЙ .ЯАНДАА

  • З
    зочин

    өөрөө ичдэггүй юм байхдаа

  • З
    Зочин

    Гуцаад байхымаа. Энэ чавганц хүнд үйлдвэрийн салбарт ажиллах уу

  • З
    Зочин

    Нийгмийн хонгороо гэж...

  • И
    иргэн

    АРД ТҮМЭН ГОЛООД ИХ ХУРАЛД СОНГОХГҮЙ БАЙХАД УЛСЫН ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛД ТОХООН ТОМИЛЖ БАЙГААГ АРД ТҮМНЭЭ БАСААМЖИЛЖ БАЙНА ГЭЖ ОЙЛГОГДОЖ БАЙНА. МОНГОЛЫН ХҮН АМ ДОТОР ЭНЭ АЖЛЫГ ХИЙЧИХ ХҮН ОЛДООГҮЙ ДАА ЮУ

  • З
    Зочин

    энэ засаг дэндэж байнаа

  • З
    Зочин

    MAN iin yambii avgai darga bolohgui bol uhlee yu. Setguulhchee yaagad hiihgui baigan? Aan, tendees hulgai hiih um oldohgui bainu gichii min?