Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЖҮДО: Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг “ТОП-6” тэмцээний аварга боллоо
90

Жүдо бөхийн жин тус бүрийн “TOП-6” тамирчдын дундах цуврал тэмцээн үргэлжилж байна. “Рио-2016” олимпын хүрэл медаль, ДАШТ-ий хошой хүрэл медальт, ОУХМ Галбадрахын Отгонцэцэг эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд дахин аваргаллаа.
Тэрбээр энэ удаад бүх өрсөлдөгчөө цэвэр ялсан бөгөөд тавдугаар тойрогт ОУХМ Ганбаатарын Наранцэцэгийг нэмэлт цагт ялсан. Энэ жинд 2025 оны шинэхэн улсын аварга өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт Ж.Анударь оролцоогүй. Түүнийг эзгүйд мөнгөн медалийг "World Masters"-ийн мөнгөн медальт ОУХМ Ганбаатарын Наранцэцэг хүртсэн бол хүрэл медалийн болзлыг “Гүрү” дожоны Жамъянгийн Энхбулаг хангасан байна.



