Өнөөдөр болох нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай тэргүүтэй 256 бөх зодоглоно

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
ubn-v2-media-tho8_49u-1.webp

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан 2026 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 11:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно.

Уламжлалт барилдаанд улсын аварга О. Хангай, улсын арслан Э.Оюунболд, улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын заан Д.Анар, улсын харцага Э.Даш, улсын харцага Л.Лха-Очир тэргүүтэй хүчит 256 бөх зодоглохоор бүртгүүлсэн байна.

Нийслэлийн өдөрт зориулсан уламжлалт барилдааныг анх 1994 оноос зохион байгуулж, дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, улсын аварга О.Балжинням үзүүрлэж байсан юм.