ҮЙЛ ЯВДАЛ: Монголын Морин спорт, уяачдын холбоо мэдээлэл хийнэ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:mic/хэвлэл (2).jpg

Өнөөдөр болох үйл явдлын тойм:

“Монголд зочлох жил”-ийн хүрээнд аялал жуулчлалын долоо хоногийг эхлүүлнэ. Утас: 88038882

9:00 цагт: Аялал жуулчлалын үндэсний чуулган Улаанбаатар зочид буудлын Их танхимд болно.

9:15-12:30 цагт: “Ялтын бага хурал-80 ба Монгол Улс” эрдэм шинжилгээний хурал Гадаад хэргийн яамны “Номин” танхимд болно.

11:00 цагт: ОХУ-ын ЭСЯ-наас Зөвлөлтийн нэрт эмч Павел Николаевич Шастины мэндэлсэн өдрийг тохиолдуулан Улсын гуравдугаар төв эмнэлэгт байрлах түүний дурсгалын хөшөөнд цэцэг өргөнө. Утас: 99749024 (ОХУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн атташе Татьяна)

11:40 цагт: Монголын Морин спорт, уяачдын холбоо цаг үеийн нөхцөл байдлын талаар "Монгол ньюс" мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12:00 цагт: ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү хэвлэлийн хурал хийнэ. Байршил: ЦХИХХЯ /Төв шуудан, талбай руу харсан хаалгаар орно/. Утас: 94999598 Уранцэцэг

-Монголын эртний нүүдэлчдийн үнэт өв соёл, үндэсний өвлийн спортын төрөл “Мөсний шагайн харваа”-г сонирхогчдын сургалт-тэмцээн эхэлнэ.

Хилийн чанадад:

-БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадамд Монгол Улсын 35 тамирчин спортын 7 төрөлд оролцож байна.