АВЛИГЫН ИНДЕКС: Монгол Улс 7 байр урагшилж, 114-д бичигдлээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:2026/02/Capturecopy1.jpg

Монгол Улс авлигын индексээр 7 байр урагшилж, 114-д бичигдлээ. Тодруулбал, Германы Берлин хотод төвтэй "Транспэрэнси интернэшнл" олон улсын байгууллагаас жил бүр улс орнуудын төрийн албан дахь авилгын талаар шинжээч бизнес эрхлэгчдийн судалгаан дээр үндэслэн авилгын төсөөллийн индексийг боловсруулдаг бөгөөд 2024 оны дүнг өнөөдөр /2025.02.11/ дэлхий нийтэд зарлалаа. Тус индексээр манай улс 33 оноогоор 114 дүгээр байранд орлоо. Энэ жилийн хувьд 114 дүгээр байранд манай улсаас гадна Беларус, Лаос, Филиппин, Ангола зэрэг зургаан улс жагсчээ.

Ази-Номхон далайн онцлох бүс нутгуудын төрийн салбарын авилгын төсөөллийг 0-100 хүртэлх оноогоор дүгнэдэг бөгөөд 0 бол өндөр үзүүлэлт, 100 бол маш цэвэр хэмээн тооцдог. Тэгвэл Монгол Улс өнгөрөгч онд 33 оноогоор дүгнэгдэж байсан бол энэ онд мөн ялгаагүй 33 оноо авчээ.

Түүнчлэн манай улс өнгөрөгч онд 121 дүгээр байранд эрэмбэлэгдэхдээ Перу, Египет гэсэн хоёр улсын дор жагсаж байсан. Тэгвэл энэ онд Непал, Нигер, Тайланд зэрэг улсуудын дараагаар эрэмбэлэгджээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Аргагүй үнэн зөв байна. Монголд хэдэн тэрбум, их наядаар нь завшсан хүн хуулийн хариуцлага хүлээхгүй бүр албан тушаал дэвшээд явдаг, дээд дунд албан тушаалтнууд бүгд л авилгаар ажил амжуулдаг, аргалдаг ,Төд удахгүй Африкийн ард орно гоё гоё

  • З
    ЗОЧИН

    2012 онд 103д , 2016 онд 75д , 2023 онд 121д , 2024 онд 114д эрэмбэлэгдэв . Өсгөх болохоороо 46 гаар шууд өсгөдөг.Буулгалаа гээд баярласан чинь 7 байраар....ккккк