Маргааш эхлэх Монгол нүүдэлчин фестивалийг зорих иргэдэд автобусаар үнэгүй үйлчилнэ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:autobus/цуөу.jpg

МОНГОЛ нүүдэлчин өвлийн фестиваль 2025 энэ сарын 16-наас 22-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах билээ. Тэгвэл эл наадмыг зорих иргэдэд зориулж үнэ төлбөргүй автобусаар үйлчлэхээр болжээ. Тодруулбал, Д.Сүхбаатарын талбайн төв зогсоол буюу усан оргилуурын арын буудлаас 5 автобус ээлжлэн 09:30-22:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ.

legacy:autobus/479533877_122184541178257880_8099195979987379386_n.jpg legacy:autobus/477851836_122184541184257880_6809953912798261831_n.jpg