Г.Ганхуяг: Дураараа муулж гүтгэх юм аа. Цэндээгийн бээлийг худалдаж авлаа гээд хоосорчихгүй шүү дээ

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:tsendbaatar/2025/ялалт/beelii.jpg

Төв Азийн аваргын бүсний төлөөх "Night of Champions Ulaanbaatar-2025" тэмцээнд МУГТ Э.Цэндбаатар ялалт байгуулж, бүсний эзэн болсон билээ.

Тэрбээр ялалт байгуулахдаа хэрэглэсэн бээлийгээ дуудлагаар худалдаж, Улсын харцага Г.Ганхуяг 10 сая төгрөгөөр авсан юм. Харин зарим иргэдийн зүгээс түүнийг шүүмжилсэн сөрөг сэтгэгдлүүдийг илэрхийлсээр байгаа юм.

Тэгвэл Улсын харцага Г.Ганхуяг "Хорвоод сайн хүмүүс нь олон байдагт гялайлаа. Г.Ганхуяг чинь бас нэг хуульч мэргэжилтэй юм шүү дээ.

Буянтай сайхан аав ээжийнхээ хүчээр юмаар дуталгүй өссөн. Өлөн зан байхгүй ээ. Цэндээгийн бээлийг худалдаж авлаа гээд хоосорчихгүй шүү дээ.

Цагаан сараа яана аа гээд сууж л байна. Хулгай дээрэм, шантааж хийж мөнгө олвол гялс шоронд хийгээд дуугай болгох гээд төрийн машин миний хажууд л хамт явж байдаг.

Дураараа муулж гүтгэх юм аа. Хар цагааныг тэнцүүлээд надад л сайн биз. Баярлалаа" гэх тайлбарыг хийлээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Э.Цэндбаатар хүү маш их хөдөлмөрлөж байж л ийм цолыг авч байгаа юм. Харин Г Ганхуяг харцага маань энэ бүгдийг сайн мэдэж байгаа тул дүүгийнхээ бээлийг авахад бид баярлаж ОЧИХ ёстой мужик ахад нь очлоо гэж талархаж байна. Ах нь сайхан сэтгэлтэй, өгөөмөр, буянтай юм байна гэж настангуудад бодогдож байна.

  • З
    Зочин

    niiteeree iim khovond hoshuurakh yum

  • М
    Мужик...

    Жинхэнэ мужикд очих ёстой хүндээ, Монгол бөх, харцагт минь байх ёстой бээлий дээ....

  • Б
    Болормаа

    Нөр их хөдөлмөрийг нь үнэлсэнд баярлалаа.