Б.Сугарсүрэн: Намайг ДЭЛХИЙН АВАРГА болсны дараа холбооны Ерөнхийлөгч Ш.Амарсайхан надаар туг тахиж, ДОПИНГТОЙ гэх мэдээлэл цацсан

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 33 сек
200
legacy:sugarsuren bodi.png

Монголын Бодибилдинг фитнессийн хөгжлийн холбооноос 2024 оны долоодугаар сарын 5-8-ны хооронд зохион байгуулагдсан ААШТ-д оролцсон тамирчдын допингийн шинжилгээний хариуг танилцуулсан билээ. Үүнээс дөрвөн тамирчны шинжилгээний хариу эерэг буюу хориотой бодис хэрэглэсэн гэж гарсан юм. Эдгээр тамирчдын нэг болох МУГТ Б.Сугарсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ,

"Манай холбооны Ерөнхийлөгч Ш.Амарсайхан өөрийн тойрон хүрээлэгч дунд нэр хүндээ алдсан. Хамгийн сүүлд намайг ДАШТ-д оруулахгүй гэж байгаад нэр хүндээ алдсан. Оруулахгүй гэж байсан тамирчин нь ДАШТ-д ороод, Дэлхийн аварга болчихлоо гэсэн яриа гарангуут, өөрийнхөө нэрийг цэвэрлэхийн тулд надаар туг тахиж намайг допингтой гэх яриа гаргасан.

Би өнөөдөр эх орныхоо нэрийг гаргах гэж шударга явсныхаа төлөө ийм хэл аманд орчихлоо. Өчигдөр орой над руу гар хөлөө залгуулсан. Тохиролцох гээд байх шиг байгаа юм. Би эх орныхоо нэрийг гаргах гэж явж байгаа хүн. Гэтэл сайтуудаар намайг допинг хэрэглэсэн гэж цацчихаад одоо надтай юу тохиролцох гээд байгаа юм. Энэ мэдээлэл одоо засрахгүй.

Энэ мэдээлэл гарсны дараа би өөрийн цахим сүлжээндээ шууд бичлэг хийж Ш.Амарсайханы талаар хэд хэдэн ноцтой зүйлс ярьсан. Нэг хүний тоглолттойгоор холбоо маань явдаг. Маш их мөнгө угаадаг талаар би өчигдөр хэлсэн. Өмнөх 2024 онд Азийн аваргын тэмцээнийг манай улс зохион байгуулсан. Түрүү жилийн тэмцээний хувьд 800 орчим сая төгрөгийг улсын төсвөөс авсан гэж би сонссон. Энэ мөнгө хаашаа орсныг бид мэдэхгүй.

Холбоогоо шинэчилж, гаднаас аудит оруулмаар байна. Манай холбоо улсын төсвөөс гадна жил болгон гадны холбооноос санхүүжилт авдаг. Энэ санхүүжилт нь гурван жил дараалан орж ирж байгаа. Хэдэн төгрөгийн санхүүжилт орж ирж байгааг тамирчид мэддэггүй. Ямар ч шилэн данс байхгүй.

Тиймээс АТГ үүнийг шалгаж өгөөч гэж хүсэж байна. Би өдийг хүртэл эмээгээд зүгээр л урдах зүйлээ хийгээд зүтгээд явж байсан. Одоо харин холбооныхоо болохгүй байгаа зүйлсийг зоригтой ил болгож байна” гэсэн юм.

Хуваалцах:200

СЭТГЭГДЭЛ (20)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Балиар авгайгаар туг тахина гэж юу байдгийн

  • K
    Kkkkkkkk

    Ha ha ha ene dooguur unen erguu humuus comment bichij ee. Delhiin avrag bolhod mongol ulsiin ner gadgiinshdee. Tuunees hunii ner gadgui. Uchigdurhun neg tulaanch yalalt bguulhad yu geel magyasl hutsaj blaa. Kkkkkkkkk unen pildag

  • Н
    Наполеон Вонапарт

    Бүү Гончигдорж. Допингийн хариу чинь бна

  • E
    Ebe

    Zavaaan al haha

  • З
    Зочин

    Эх орныхоо төлөө гэж хуцахаа больж үз та нар ер нь жагсаал цуглаан улс орныхоо болохгүй бгаа зүйлд дуугарч байсан уу урлагийнхан спортынхон бүгд ийм пялдага гарууд байхгүй юу

  • З
    Зочин.

    Өөрөө хориотой эм бодис хэрэглэж хулгайч шиг загначихаад баригдахаараа хэн нэгэн рүү дайрах юм. Ичиж амьдар лда. Адгийн допингчид.

  • З
    Зочин

    Эх орныхоо төлөө гэж юу яриад байгаа юм. Бөх, төмөр өргөгчид бүгд л өөрсдийнхөө төлөө л хэдэн цаас бодоод л явдаг биз дээ. Харин татвар тусламжийн мөнгөний асуудлыг шалгадаг газар нь шалгах нь зүйтэй.

  • З
    Зочин

    Тамирчны гаргасан допингийн зөрчил, холбооны дотоод асуудал тусдаа. Зөрчил гаргасан тамирчин хариуцлага хүлээх дүрэм тодорхой.

  • З
    Зочин

    Эх орныхоо төлөө гэж ярихаа тамирчид одоо болимоор юм. Өөрсдийнхөө л төлөө явж байгаа шүү дээ та нар өмнөөс нь ичих шиг болох юм.

  • З
    Зочин

    Эртхэн хэлэх байж дээ мөнгө улаан нүд цагаан гэж

  • З
    Зочин

    Спортын холбоодыг яалтай билээ, бүгд новшоор дүүрчээ

  • З
    Зочин

    Зөв шүү . Үнэн хэзээд ялна . Монголд болохгүй бүтэхгүй зүйлийг гэрэлд гаргаж өөрчлөх хэрэгтэй. Үнэхээр гадаадын улсад монгол Улаанбаатар гэж нэрийг тайзнаас сонсоход зүрх огшоод үнэхээр гоё мэдрэмж .энэ монголынхоо нэрийг гаргаж байгаа тамирчид маань монгол улсынхаа нэрийг сонсоход сэтгэл нь сэргээд явдаг байх даа гэсэн бодол төрсөн

  • З
    Зочин

    Өөрсдийнхөө төлөө барилдаж ноцолдож төмөр өргөж байж эх орныхоо төлөө ч гэх шиг наад үгээ л больчих.

    • З
      Зочин

      Тэгээд хэний төлөө гэхэв? Чи бол өвчний үүр, том бааж чадна

  • H
    Huduunii ofk sugarsuren

    Zusarch suren avgai min chi bitgii hudlaa poporoochee.dargiinhaa bugsiig doloogood yvj bhdaa tegeed shalguulahgui yasan yum uneniig ni il bolgohoor ushuu avch bgaa yum bna.yasan ch muuhai tsarai zustei yum yasan ch muuhai ug hellegtei avgau ve

  • D
    Doping iddeg Sugaraa sug gedgeeree aldartai

    Doping iddeg buduuleg yriatai heruuliin buzar sugaraa chi uuriuguu hicheej yvaarai.chamaig bugd meddeg bolson shuu.jinhene gol temtseenii avarga mongold ugaasaa bhgui.mash olon zeregleltei ineedmiin sport shuu

  • И
    ИРГЭН

    Татвар төлөгчдийн мөнгөөр гараа угааж байдгаа Монгол улсын төр хэзээ болих вэ!!! Хэнд хэрэггүй хэнд ч хамаагүй юу ч бүтээдэггүй хувь хүний хоббийг татвараар тэтгэж байдаг лойчихсон төр юмаа!!!

    • З
      Зочин

      Харин тхх..эд нарын төмөр өргөх хобби Монголд хэрэг боллоо юу хаха

  • З
    Зочин

    Маш зөв. Аудит оруулах хэрэгтэй.АТГ анхааралдаа авбал таарна.

  • З
    Зочин

    Ааа яа яа яа эх орныхоо нэрийг гаргах гээд мачийж байхад нь.