Н.Намуу: Тэгш, сондгойгоор зорчих зохицуулалтыг хийхгүй бол 7 км цаг байдаг дундаж хурд 5 км цаг болж, 2-3 цагаар түгжрэл саатал бий болох эрсдэлтэй

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/02/nfgh.jpg

Энэ бямба гараг буюу хоёрдугаар сарын 22-27-ны хооронд тэгш сондгой дугаарын хязгаарлалтаар зорчуулахаар болсон. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг албаныхан өглөө. Энэ үеэр Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу "Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийхгүй бол оргил ачааллын үед 7 км цаг байдаг дундаж хурд 5 км цаг болж, 2-3 цагаар түгжрэл саатал бий болох эрсдэлтэй байна" гэлээ.