Өнөөдөр эхэлж буй Муайтайн УАШТ-д 21 аймгийн 350 гаруй тамирчин оролцоно

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:муа.png

2025 оны Муайтайн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2025.02.22/ МҮЭСТО-д эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд өсвөр, залуучууд, насанд хүрэгчид гэсэн ангиллаар зохион байгуулагдахаас гадна Вай кру (Wai kru) буюу Муайтайн бүжгийн тэмцээн болох юм.

Тус тэмцээнд нийслэл дүүрэг, 21 аймгийн 350 гаруй тамирчид оролцох юм. Тэмцээн өнөөдөр, маргааш гэсэн хоёр өдөр үргэлжилж, улсын аваргуудаа тодруулна.