Улсын цолтой 60-аас дээш насны ахмад бөхчүүдэд ЦОЛНЫ ХИШИГ олгоно

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:бөх/ahmaduud.png

Монголын үндэсний бөхийн холбооны 2024-2025 онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу сүүлийн жилүүдэд тасраад байсан улсын цолтой ахмад бөхчүүдэд олгодог “Цолны хишиг”-ийг энэ жилээс сэргээн олгохоор болжээ.

Холбооны удирдлагын бүртгэлийн маргаан, ковид цар тахал, Монгол бөхийн өргөөний их засвар тохижилт, өргөтгөлийн барилгын ажлаас шалтгаалан тасраад байсан “Цолны хишиг”-ийн журамд зохих өөрчлөлтүүдийг оруулсан бөгөөд энэ жилээс эхлэн жил бүр тогтмол олгохоор төлөвлөсөн байна.

Иймд 60-аас дээш настай улсын цолтой ахмад бөхчүүд энэ сарын 27-ны 14:00 цагт Монгол бөхийн өргөөнд очиж “Цолны хишиг”-ээ авах юм байна.