Ирэх сарын 1-нээс Солонгос руу зорчихдоо powerpank, электрон тамхийг гар тээшинд авч явахыг ХОРИГЛОНО

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2026/02/bukh/438100127_780748244152125_7271167681738807793_ncopy.jpg

БНСУ руу явах болон БНСУ-аас ирэх зорчигчдод дараах анхааруулгыг хүргэж байна. 2025 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зөөврийн цэнэглэгч (powerbank), электрон тамхийг (vape) гар тээшинд авч зорчихыг хориглохоор болжээ.

Мөрдөх журам:

- Зөөврийн цэнэглэгч болон цахилгаан тамхийг зиптэй уутанд хийн биедээ авч зорчих, эсвэл суудлын урд талын халаасанд хийх; /Тээш болон тээшний хайрцганд хийхгүй/

- Зөөврийн цэнэглэгч болон цахилгаан тамхины цэнэглэх хэсгийг зориулалтын хаалтаар хаах, эсвэл наалт наах;

- Зорчигч авч явж буй зөөврийн цэнэглэгчээсээ утаа гарч буй эсэх болон хэлбэр өөрчлөгдөж буй эсэхэд хяналт тавьж, хэрэв өөрчлөлт орсон тохиолдолд Бүхээгийн ажилтанд яаралтай мэдэгдэх;

- Нислэгийн үед утас болон таблетаа зөөврийн цэнэглэгчээр цэнэглэж болох ч зөөврийн цэнэглэгчийг цэнэглэхийг хориглоно;

- Нэг хүн 100wh хүртэлх 5 ширхэг зөөврийн цэнэглэгч авч зорчих эрхтэй;

- Эрүүл мэндийн шалтгаанаар үүнээс дээш тоогоор авч зорчих бол авиа компанид мэдэгдэн, зөвшөөрөл авах;