Шинийн 1-15-ны хооронд Гандантэгчэнлин хийдэд өдөр бүр цагаан сарын ном хурна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:gandantegchenlin/эж.jpg

Гандантэгчинлэн хийд цагаан сарын хурал номын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл өглөө. Энэ үеэр Гандантэгчэнлин хийдийн нийгэм олон нийт хариуцсан тэргүүлэгч, гэвш А.Батцэнгэл "Шинийн 1-15-ны хооронд өдөр бүр цагаан сарын ном хурна. Шинийн найманд Гандантэгчэнлин хийдийн хамба лам бурхан багшийн цадиг намтрыг айлдаж, насны авшиг хүртээнэ. Насны авшиг хүртсэнээр нас уртсах боломжтой гэж үздэг" гэлээ.