СХД-ээс Улсын аварга фермерч тодорлоо

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/02/а1.jpg

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 87 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүргээс маань Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч хамт олон тодорсон. Мөн Нийслэлийн аварга фермер хоёр, дүүргийн аварга фермер, тариаланч, тариаланч хамт олон тус тус шалгарсан юм. Эдгээр Улсын аваргуудын шагналуудыг Монгол түмний минь уламжлалт цагаан сарын баярын өмнө УИХ-ын гишүүн Н.Алтаншагай нийслэл, дүүргийн удирдлагуудын хамт гардуулан өглөө.

legacy:altanshagai SHD/а2.jpg

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо буюу Партизаны Нарийны аманд 20-иод жил гэр бүлээрээ фермерийн аж ахуй эрхэлж буй Должингийн Гантөрийнх “УЛСЫН АВАРГА ФЕРМЕР”-ээр шалгарсан. Тэднийх нийт 100 гаруй малтай бөгөөд 40 гаруй нь цэвэр цусны хар тарлан үхрийн аж ахуй эрхэлдэг гэр бүл юм.

legacy:altanshagai SHD/а3.jpg legacy:altanshagai SHD/а4.jpg legacy:altanshagai SHD/а5.jpg legacy:altanshagai SHD/а6.jpg legacy:altanshagai SHD/а7.jpg