УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр маргааш “Алтангадас“ одонгоор энгэрээ мялаана

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:tsag agaar uwul/bfd.jpg
legacy:8 25/bfd.jpg

XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баярыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль хүртээж буй. Тэгвэл маргааш буюу хоёрдугаар сарын 27-нд УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаярт Алтангадас одон хүртээхээр болжээ. Тэрбээр “Ромео, Жульетта” жүжгийн Ромео, "Жаргаагүй нар" жүжгийн Д.Нацагдоржийн дүр, “Аав”, “Учрал”, “Хуримын даашинзтай бүсгүй”, "Атганд үлдсэн эрдэнэ" зэрэг тайз дэлгэцийн олон уран бүтээлд гол дүр бүтээсэн нэгэн билээ.