УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг “Алтангадас” одонгоор энгэрээ мялаана

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
70
legacy:2025/02/и4845.jpg

XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баярыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль хүртээж буй. Тэгвэл өнөөдөр буюу хоёрдугаар сарын 27-нд УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг “Алтангадас” одонгоор энгэрээ мялаахаар болжээ.

Жүжигчин Г.Отгонцэцэг нь театр, киноны урлагт үнэтэй хувь нэмэр оруулж, үзэгчдийн сэтгэлд хоногшсон олон сайхан дүрийг амжилттай бүтээсэн уран бүтээлч юм. Театрын тайзнаа тэрээр:

• "Парисын дарь эхийн сүм" Эсмиральдо,

• "Нора" Нора,

• “Бүүвэй” Нандин,

• “Эсрэг дурлал” Фүжицүбо хатан,

• "Сычуаны сайн хүн” Шин хатагтай,

• "Манекен” Барбара,

• “Эсрэг дурлал” Фүжицүбо хатан,

• "Тэнгэрийн хүү" Шунхуй хатан,

• “Ромео, Жульетта” Хатагтай Капулетти,

зэрэг гол болон туслах 30 гаруй дүрийг чадварлагаар амилуулсан билээ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ард түмэндээ монголын болон дэлхийн сонгодогуулыг тоглож урлаг соёлын үрийг тарьж яваа жүжигчид бас шагнал авах ёстой. Анна Каренинад бас тоглосон

  • Б
    Баяраа

    Юу хийсэн гэж энэ урлагийн новшнуудад тэмдэг зүүж өгдөг бөйнаа болиочдээ

  • А
    Ахмад хүн

    Хошин шогийн новшнуудын дэргэд энэ бүсгүй чинь гавьяат шүү. Шагнал нүдээ олохгүй байна Ерөнхийлөгч өө

  • З
    За мэдэхгүйээ

    Тэдэн дүрд тоглолоо гээд л авхин тэдэн хүн аварлаа гээд эмч, инженерүүдэд өгдөг билүү

  • T
    Tttt

    Az jargal eruul enhiig husen eruue

  • З
    Зочин

    Отгонцэцаг маш.гайхамшигтай жүжигчин.дээ.ардын жүжигчин шууд авах байх гэж бодож байлаа дүрийг.амьдралд яг бодитоор үзүүлдэг дүрд тоглох биш амьдруулдаг мундаг хүн дээ

  • И
    Иргэн

    Хэдэн жилийн дараа шагнал горилоогүй хүмүүс үнэ цэнэтэй болно шүү дүү минь!!! Одоо үүнээс хойш ахмадуудаа дуурайж шагналын төлөө алалцаад юу гэхэв!!!