ҮЙЛ ЯВДАЛ: Томуу ба томуу төст өвчин болон улаанбурханы нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/07/111/252469484_1006307183247674_7116078189023643927_ncopy.jpg

2025 оны хоёрдугаар сарын 28-нд болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

Шинэ Зеланд Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Уинстон Питерсийн Монгол Улсад албан ёсны айлчлал үргэлжилнэ.

2 дугаар сарын 28-нд: Эрүүл мэндийн яаманд Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн Шуурхай удирдлагын төвийн нээлт болно. Утас: 89119482, 96121060

2 дугаар сарын 28-нд: ХӨСҮТ-д томуу ба томуу төст өвчний нөхцөл ба улаанбурханы нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.

2 дугаар сарын 28-нд: Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааны 3-8-ын даваа болно.

“Энэтхэгийн соёл, гар урлалын үзэсгэлэн” Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гуравдугаар сарын 1-нийг хүртэл гарч байна.

Уран бүтээлч Р.Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд гуравдугаар сарын 12-ныг хүртэл гарч байна.

Хилийн чанадад:

Олон улсын шатрын холбооны 2024-2025 оны эмэгтэйчүүдийн Гранпри тойргийн тэмцээний III цуврал Монако вант улсын Монте-Карло хотноо хоёрдугаар сарын 17-28-нд болж байна. Дэлхийн шилдэг 20 эмэгтэй тамирчин өрсөлдөж буй энэ тэмцээнд Монголоос ОУХМ Б.Мөнгөнтуул оролцож байна.