Н.Учрал: Эрчим хүчний компаниудад үнэхээр хариуцлага ярих асуудал байвал зохих арга хэмжээг авна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:uchral gishuun/2024 shine/0325.png

УИХ-ын Эдийн засаг байнгын хороо, ТББХ-ны хамтарсан хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн "2021-2025 онд ажлаа хийгээгүй, Эрчим хүчний яамны харьяа ТӨК-иудын алдагдлыг бууруулаагүй хэрнээ одоо ажлаа хийж байгаа хүмүүст ямар ХАРИУЦЛАГА ТООЦОХ юм бэ" гэсэн асуултад ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Эрчим хүчний компаниудад үнэхээр хариуцлага ярих асуудал байвал зохих арга хэмжээг авна" гэлээ.