Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойш шинээр нэг ч агентлаг байгуулагдаагүй“
00

Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэрээ сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. Тухайлбал хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойш шинээр агентлагууд байгуулагдсан эсэх асуултад "Хамтарсан ЗГ байгуулагдсанаас хойш нэг ч ШИНЭ АГЕНТЛАГ БАЙГУУЛАГДААГҮЙ. Ажлын хэсгийн статустай Үндэсний хороод байгуулагдаад, татан буугдаад, заримыг нь яамд руу шингээгээд явж байгаа" гэсэн юм.



