А.Ариунзаяа: Хэн их аз, хийморьтой нь чоно алж зураг авхуулаад, машин дээрээ тавьж хот дундуур давхидаг замбараагүй байдал үүсээд байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
80
legacy:ariunzaya gishuun/MPA_9128 copy.jpg

УИХ-ын чуулганаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар өргөн барьсан юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа "Хэн их аз, хийморьтой нь чоно алж зураг авхуулаад, машин дээрээ тавьж хот дундуур давхидаг замбараагүй байдал үүсээд байна.

Эрчүүдийн аз, хийморийг чоно агнаж байж сэргээдэг монголчуудын ойлголт байдаг. Иймэрхүү асуудлыг УИХ-аар хэлэлцээд сууж байх нь ичгэвтэр л юм. Гэхдээ зарчмын хувьд хуулийн төслийг дэмжиж байна" гэлээ.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Э
    Эр хүн

    Худлаа хуцна гэж энэ дээ хаха ичидгүй худалч гишүүний төрхөндөө орждээ

  • В
    Вв

    Урагшаа хөлдүү чоно гаргаж бсан үеийн юм яриад бх юм одоо хаана тэгж давхиад бгаам.

  • Z
    Zorig

    20-25 жилийн өмнөх асуудал ярьж байна

  • И
    Иргэн

    Тэгэхээ больсон доо 2000 оны үед бол байсан ...Одоо карма гэж их айдаг болж...

  • З
    Зочин

    Бүүрэг бөөсийг нь үзээд хотруу оруулдаг танддаг хүмүүс хотын төврүүгээ орчихсон юм байгаа биз😀

  • З
    Зочин

    Эрхэм гишүүн та эхлээд "Ан агнуурын тухай " хуулиа уншиж судлах хэрэгтэй. Хориотой арга хэрэгслээр аливаа амьтныг агнахыг хуулиар хориглосон байдаг. Тал хээрийн бүсэд чоныг машинаар хөөж агнах нь өөрөө хууль бус үйлдэл учраас эрчүүдийн хийморь,лундаатай ямар ч холбоогүй шүү.

  • Ү
    үГЛЭЭ өвгөн

    Бид хөгжих аргаа хэлэлцэх шаардлагатай байна шүү.Ан агнуур хэлэлцэх хэрэггүй мэт бодогдох боллоо!?

  • Т
    Тэнгэр

    Ямар бөөрөнхий өөх ч биш булчирхайч биш юм яриад байна аа