УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын өргөн мэдүүлсэн Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Amgalanbaatar zasag darga/a.png

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн О.Амгаланбаатараас УИХ-д өргөн мэдүүлсэн Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг дэмжих талаар санал хураалт явууллаа.

Саналт хураалтад оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул УИХ-аар хэлэлцэхээр болж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.