УИХ-ын гишүүн Х.Баттулгад цалингийн 20 хувийг 3 сараар хасах арга хэмжээ авахаар төлөвлөжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:battulga gishuun/jonhuu.png

УИХ-ын намрын чуулганы хугацаанд хамгийн их тасалсан гишүүнээр Х.Баттулга тодорсон. Түүнд ямар хариуцлага тооцох эсэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байсан юм.

Тэгвэл энэ талаар УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатараас тодруулахад "УИХ-ын гишүүн Х.Баттулгад цалингийн 20 хувийг 3 сараар хасах арга хэмжээ авахаар төлөвлөж, ирэх долоо хоногт хэлэлцэхээр болсон" гэлээ.