УИХ-ын дарга Засгийн газрыг “Ажлаа төлөвлөж, УИХ-д хүндэтгэлтэй ханд“ гэв

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/09/amarbayasgalandarga/oyukAmaraa.png

УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байв. Гэвч сайд нарын ирц хангалтгүйгээс болж хуралдааныг завсарлуулж, даваа гарагт үргэлжлүүлэхээр болов.

УИХ-ын дарга сайд нарт анхааруулж "УИХ-аар хэлэлцэх асуудлуудын тов, дараалал 7 хоногийн өмнө гарч байхад Засгийн газар, сайд нар ажлаа төлөвлөх ёстой.

Ерөнхий сайд өнөө өглөө хөдөө явах байсан ч ажлаа хойшлуулж, өөрийн гүйцэтгэх үүргээ гүйцэтгээд, зохицуулж болж байна" гэв.