Х.Тэмүүжин: Ерөнхий сайд нь парламентынхаа толгой дээр гарч суучхаад даргалж байгаа юм шиг ярьж болохгүй

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:Temuujin said/TEMUUJIN SHINE.jpg

УИХ-ын чуулганаар Засгийн газрын 2024 оны гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Ерөнхий сайд нь парламентынхаа толгой дээр гарч суучхаад даргалж байгаа юм шиг ярьж болохгүй.

УИХ-ын даргын хажууд Ерөнхий сайд сандал тавиад суувал Үндсэн хуулийн зөрчил болно. Засгийн газар түүхийг өөрчлөх гэсэн аюултай үйлдэл хийсэн. Мэдээллийг ингэж бохирдуулж болохгүй" гэж байр сууриа илэрхийллээ.