Шатаж байсан байшингаас аав, хүү хоёрын амийг аварсан автобусны жолоочийг “Онцгой үйлстэн“ тэмдгээр шагналаа

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:487340075_1097916975696861_1118796761870779630_n (1).jpg

"Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын III хэсгийн жолооч Д.Азжаргал "Ч:28 Сэлх-7 буудал" чиглэлийн автобусаар ажил үүргээ гүйцэтгэж явахдаа өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны 08:00 цагийн үед Сэлхийн III буудлын зүүн талд айлаас утаа гарч, шатаж байгааг анзаарч, галын аюулд өртөх эрсдэлтэй байсан аав, хүү хоёрын амь насыг авран хамгаалсан.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өнөөдөр Д.Азжаргалыг хүлээн авч уулзан, Онцгой байдлын албаны "Онцгой үйлстэн" тэмдгээр шагналаа.