О.Батнайрамдал: Зээлийн хүүг дорвитой буулгая гэвэл гаднаас эх үүсвэр татах гадны банк оруулж ирэх шаардлагатай

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:Batnairamdal/naagii.png

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны Хяналтын зөвлөлийн мэдээллийг сонслоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал зээлийн хүүг бууруулахтай холбоотой асуудлаар дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр,

"Зээлийн хүүг дорвитой буулгая гэвэл гаднаас эх үүсвэр татах гадны банк оруулж ирэх шаардлагатай. Урт дунд хугацаандаа зээлийн хүүг бууруулах боломж нь энэ.

"Зээлийн хүүг бууруулах хэрэгтэй юу" гэвэл ард түмэн бүгд тийм гэж хэлэх байх. Яагаад үүн дээр улс төрийн ЗОРИГТОЙ ШИЙДВЭР гарч болдоггүй юм бэ. Томоохон реформ хийхгүйгээр зээлийн хүү буурна гэдэг чинь зүгээр л 200 хуудас цаас болж, арван хэдэн жил болчхоод байна" гэлээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    яг гаднын томоохон эх үүсвэртэй банк оруулж ирэхгүй, хэдэн луйварчин банк нь улс төрчидтэйгөө нийлээд ломбардны үүрэг гүйцэтгэгдэг, энэ сэдэв жаахан ярихаар үндэсний аюулгүй байдал гэж жонхуугийн танкны үлгэр шиг юм яриад лобидчихдог үр дүнд нь жирийн иргэдээс эхлээд бизнес эрхлэгч нарт зээл эх үүсвэр олдохгүй эдийн засагт ахиц байхгүй олон жилийг өнгөрөөж байна