УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:E.Batshugar/shugar 1-1.jpg

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь энэ хуулийн төслийг цаашид хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнээр УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр болов. Энэ хууль батлагдсан тохиолдолд Монгол банкны ХАР ЖАГСААЛТ үгүй болж, банкны зээлийн хүү 2-4 хувиар буурна гэж үзжээ.