Байгалийн хийн хоолойн төсөл хэрэгжсэнээр шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж, эдийн засаг тэлнэ гэж үзжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 16 сек
40
legacy:oros mgl.png

Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Улс руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн явцын талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Монгол Улсын талаас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн “Эрдэнэс Газ” төслийн нэгж, ОХУ-ын талаас “Газпром” НХН-ийн хөрөнгө оруулалттай “Газопровод Союз Восток” ХХК нар төслийн хэрэгжүүлэхээр хамтран ажиллаж байна. Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг 2022 оны нэгдүгээр сард батлуулж, инженерийн хайгуул судалгааны ажлуудыг мөн онд гүйцэтгэж, нарийвчилсан зураг төслийн баримт бичгүүдэд магадлал хийх ажлыг 2024 онд дуусгаж, шаардлагатай газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, 2025 оны гуравдугаар улиралд багтан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Байгалийн хий дамжуулах хоолой нь хойд хилээс урд хил хүртэл 958,6 км үргэлжилж, зургаан аймаг, 22 сумын нутгаар дайран өнгөрөх бөгөөд газар доогуур тавигдана. ТЭЗҮ-ийн дагуу төсөл нь техникийн талаас хэрэгжих бүрэн боломжтой, эдийн засгийн үр өгөөжтэй, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Мөн төсөл хэрэгжсэнээр гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж эдийн засаг тэлнэ. Барилга угсралтын үед 12 000, ашиглалтын үед 1000 гаруй ажлын байр бий болно.

Байгалийн хий нь эрчим хүчний хямд эх үүсвэр бөгөөд байгалийн хийгээр ажилладаг дулаан, цахилгааны станцууд барьж байгуулснаар эрчим хүчний системийн маневрлах чадварыг нэмэгдүүлж, эрчим хүчний системийн тогтворжилт дээшилнэ. Түүнчлэн зураг төслийн баримт бичигт Дархан, Улаанбаатар, Чойр, Сайншанд руу байгалийн хий авах гаргалгааг тусгаж өгсөн учир дотооддоо байгалийн хий авч ашиглан агаарын бохирдлын асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой гэжээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Demii tusul. Ertxen zogsoo. Ukraine bolj yax yum. Neg l mungu orj irj ediin zasag telne gex yum. Iim yum boloxgui. Nuguu damjuulax xii ni orosod baixgui dee. Vladivostokoor xyatad ruu xooloigoor ni damjuulax xii baixgui bolson gee biz dee. Garaxaa bolison geluu.

  • З
    Зочин

    Уг нь хэрэгжүүлээд УБаа газр хангачуул хэрэгтэй л байна даа.

  • З
    Зочин

    eserguutsej bn

  • З
    Зочин

    Мөрөөдсөөр… хэдэн хүн л цалинжиж баых шив дээ, хэдэн жил