УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах бол АН-ын бүлэг 35 жилийн ойн үйл ажиллагаатай тул ӨНЖИНӨ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/05/dolttu.png

Хуваарьт ёсоор долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Тэгвэл өнөөдөр 10.00 цагт зөвхөн МАН-ын бүлэг хуралдах бол АН-ын бүлэг өнжиж байна.

Учир нь өнөөдөр Ардчилсан намын 35 жилийн ой тохиож буй тул баярын үйл ажиллагаатайгаа холбогдуулан өнжиж байгаа аж. МАН-ын бүлэг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлуудад байр сууриа нэгтгэж, цаг үеийн зарим асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.