“Машинтай жагсагч“ Б.Цэгмэд гарааш хааж машинаа байрлуулан, утасны дугаараа үлдээгээгүй тул машиныг нь зөөж шилжүүлжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
80
legacy:tsegmid jagsaal/tseg.png

Өнгөрсөн амралтын өдөр "Машинтай жагсагч" гэгддэг иргэн Б.Цэгмэд "Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үедээ чанга яригчаар мэдээлээгүй" гэх агуулга бүхий бичлэг нийтэлсэн байдаг.

Хэргийг тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ сарын 06-ны 12.00 цагийн үед “Баянгол дүүргийн 34 дүгээр хороонд байрлах гараашийг тээврийн хэрэгсэл хааж байрлуулсан байна” гэх дуудлага мэдээллийн дагуу шалгахад, гараашийг хааж байрлуулсан тээврийн хэрэгсэлд утасны дугаарыг бичиж үлдээгээгүй, бүртгэлтэй гар утасны дугаарт холбогдоход холбогдох боломжгүй байсан тул уг тээврийн хэрэгслийг Хөдөлгөөн зохицуулах хянан шалгах журамд заасны дагуу ачиж, зөөвөрлөх шийдвэр гарган, зам талбайг чөлөөлөх арга хэмжээг авсан аж.

Машин ачилтын журамд “Тусгай зориулалтын чирэгч, ачигч тээврийн хэрэгслийн жолооч нь CE эсхүл С1Е ангилалтай тээврийн хэрэгслийг 3-аас доошгүй жил жолоодсон, дадлага, туршлагатай, мэргэшсэн жолооч байх бөгөөд цагдаагийн ажилтнаас тээврийн хэрэгсэл түр саатуулах, зөөж шилжүүлэх талаар бичгээр буюу цахим хэлбэрээр өгсөн шийдвэрийн дагуу техникийн ажилтны тусламжтайгаар дараах ажиллагааг хийнэ,

Зөөж шилжүүлэх ажиллагааг эхлэхийн өмнө анхааруулах зорилгоор 3-аас доошгүй удаа чанга яригчаар зарлан мэдэгдэх" гэж тусгажээ.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Huduunii hun gj ichih nuurgui bhima.orkuud.

  • M
    mash zuv

    buyantai ajil hiij bga achiltiin kompanidaa bayarlalaa.buyan zaya chin delgereh boltugai.tsegmid novsh bol hend hereggui estoi hudlaa bandi shuu

  • З
    Зочин

    Цагдаагийн тэтгэвэрт гарсан хэдэн хөгшин хураандаагийн бизнес машин хулгай хийж ачих ажил гэх юм билээ.Тийм сүрхий юм эзэн рүү нь утсаар хэлэхэд яадгийм. Зарладаг энэ тэр гэдэг нь шал худлаа. Хараал идэж өөрсдөө эмнэлэг, шарил руу ачуулмарууд.

  • З
    Зочин

    Мэдрэмжгүй бүдүүлэг хүмүүс л автомашинаа хаа хамаагүй хаядаг!!!

  • З
    Зочин

    Энэ муу халтар шал худлаа жолооч нарын нэр барьсан өөрийгөө намд биеэ үнэлсэн арчаагүй гар байна лээ шдэ

  • З
    Зочин

    Би зөндөө л дуудсан ирдэгзй юм байх чин лээ

  • З
    Зочин

    Ха ха үнэн үү . Хүүхэд хуурч байгаа аятай жүжиг тавьдаг арчаагүй новшнууд дөө

  • З
    Зочин

    BOOBN XXNO SEKSEER VANXANDI 8 0 955877