ЦЕГ: “Онлайн залилангийн хохирогчдод нөхөн төлбөр олгож эхэллээ“ гэх мэдээлэл нь үндэслэлгүй, худал мэдээлэл

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:TSEG/SHINE ZURAG 2025/tsagd.png

Энэ сарын 07-ны өдөр "Интерполын нөхөн төлбөр" гэх цахим хаягаас "Онлайн залилангийн хохирогчдод нөхөн төлбөр олгож эхэллээ" гэх мэдээллийг цагдаагийн алба хаагчийн зургийг ашиглан нийтэлсэн байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Дээрх агуулга бүхий мэдээлэл нь үндэслэлгүй худал мэдээлэл болно. Иймд иргэд та бүхэн аливаа төөрөгдүүлсэн, худал мэдээллийг цаг ямагт нягталж байхыг зөвлөж байна" гэв.

Дашрамд дурдахад, тухайн хуурамч мэдээлэлд UBN.mn сайтын лого, таних тэмдгийг дуурайлган ашигласан байх бөгөөд өнгөрсөн өдрүүдэд манай сайтад болон сошиал хуудаст энэ төрлийн мэдээлэл нийтлэгдээгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.