ШУУРХАЙ: АН-ын ЕНБД Н.Ганибалыг жинхлэхийг олонхын саналаар дэмжлээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:Ganibal gishuun/489288139_2465062283835208_3634852202926414606_n.jpg

Яг одоо Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж байна. Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Тэгвэл дөнгөж сая АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибалыг жинхлэх санал хураалт явуулахад, ҮБХ-ны гишүүдийн олонх нь дэмжиж, Н.Ганибал Ерөнхий нарийн бичгийн даргаар жинхлэгдлээ.