Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Д.Мөнх-Эрдэнэ АН-ын ЕНБД-аар жинхлэгдсэн Н.Ганибалыг “Аймагтаа ч сураггүй. Унасан бөх“ гэж шүүмжиллээ
10

АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Н.Ганибалыг Ерөнхий нарийн бичгийн даргаар жинхэлсэн тухай бид мэдээлсэн билээ. Энэ талаар АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ "Н.Ганибалыг хэн лидер гэх юм. Аймагтаа ч сураггүй. Бөхөөр бол аймгийн цолтой бөх. Унасан бөхийг оройдоо залах нь хийморьт муу. Генсек болоод намын жагсаалтад орох бодол тээж байгааг үгүйсгэхгүй" гэлээ.



