ЦАРАЙ МУУТАЙГААРАА дуудуулсан үерийн далан ашиглалтад орсныхоо дараа нийслэлчүүдийг 100 жил үерээс хамгаалж, иргэдэд ГОЛЫН ЧИМЭЭ сонсож суух боломж олгоно гэв үү

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 2 мин 7 сек
150
legacy:uyer selbe hothon/shinedalan/06.jpg

Саяхан л санагдаж байна. 2023 оны долоодугаар сарын эхээр Улаанбаатарт үргэлжлэн орсон аадар бороо нийслэлчүүдийг урсгаж авч явангаа алдсан. Ялангуяа, Сэлбэ голын усны түвшин эрс нэмэгдсэний улмаас ойр орчмын орон сууцнууд, аж ахуйн нэгжүүд усанд автаж, ихээхэн хэмжээний хохирол учруулсан байдаг.

legacy:uyer selbe hothon/_M1A4836.jpg

Ганц жишээ авахад, хүүхдийн парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнд үнэлгээгээр 2.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэх мэдээлэл бий.

Тухайн үерийн аюул нүүрлэхэд голын голдирол хааж барьсан хэдэн барилгуудыг нэрлэсэн. Тэдгээрийн нэг нь "S Outlets" дэлгүүр байв. Улмаар тухайн үеийн нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "S Outlets" дэлгүүрийн барилгыг нурааж, үерийн далан байгуулах захирамжийг гаргаж байсан. Харин одоо тэр орчмын бүсэд 100 жилийн хугацаанд үерээс хамгаалах түшиц хана бүхий үерийн далан баригдаж буй. Гэвч сүүлийн өдрүүдэд энэ ажил иргэдээс багагүй шүүмжлэл дагуулж, царай муутайгаараа дуудуулж эхэлсэн. Ямартаа л зарим хэсэг нь "Байраараа байлдах уу" гэж цахим орчинд хошигноно.

legacy:uyer selbe hothon/shinedalan/02.jpg legacy:uyer selbe hothon/shinedalan/04.jpg

Тэгвэл албаныхан "Үерийн далан бүрэн ашиглалтад орсны дараа шал өөр орчин угтана" гэх утга бүхий тайлбарыг өгсөн юм.

legacy:uyer selbe hothon/shinedalan/ubzaa.jpg

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “Сэлбэ сэргэлт” төсөл нь Сэлбэ голын дагуу нийт 21.6 километр авто зам, явган хүний зам, үерийн далан, ногоон байгууламж, тохижилтыг агуулсан иж бүрэн төсөл юм. “S’Outlets”-ын байршил буюу үерийн хамгийн өндөр эрсдэлтэй хэсэгт баригдаж буй 1.4 километр үргэлжлэх түшиц ханыг хийж дууссаны дараа тохижилтын ажил хийнэ. Эдгээр ажлууд зураг төсөлд туссан байгаа” гэв.

2023 оны долоодугаар сард болсон үерийн үеэр Сэлбэ голын эрэг дагуу 3.5 метр шороон далан байсан бол одоо барьж буй далан нь газрынхаа өндрөөс хамааран 4.5 метр хүртэлх төмөр бетон хийцтэй аж. Уг ажил ирэх зургаадугаар сарын 30-нд дуусах гэнэ.

Харин ажил гүйцэтгэгч "Престиж инженеринг" ХХК-ын гүйцэтгэх захирал Ш.Ганзориг “2005 оноос хойш барилгажилт ихэссэнээр Сэлбэ голын голдирол нарийсаж байна. Төслийн зургийг энэхүү хүндхэн нөхцөл байдалд зориулж гаргасан. Сэлбэ гол Дунд голтой нийлж буй уг хэсэгт хана, хамгаалалт хийхгүй бол “Буянгийн зам” орчмын орон сууц байнгын усанд автана.

Тиймээс их хэмжээний усыг өнгөрөөх хамгийн зөв шийдэл бол тэгш өнцөгт огтлолцол учраас өндөр түшиц хана хийж байгаа юм. Зургийн дагуу тохижуулж дуусгаснаар иргэд голын чимээ сонсонгоо амарч суух нөхцөлийг хангасан байхаар төлөвлөсөн” гэж тайлбарлалаа.

Дашрамд дурдахад, 2023 оны үерээр Сэлбийн далан секундэд 45 шоо метр ус өнгөрүүлсэн аж. Харин ойрын жилүүдэд үүнтэй харьцуулахад 5-7 дахин их үерийн ус орж ирэх магадлалтай учраас энэхүү түшиц хана бүхий тэгш өнцөгт үерийн байгууламжийг барьж байгааг албаныхан онцоллоо.

legacy:uyer selbe hothon/shinedalan/05.jpg legacy:uyer selbe hothon/shinedalan/01.jpg
Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Zuv👏👏👏ingejyum ireechhe bolih heregtei bna.!

  • З
    Зочин

    Яана даа бутэж болж байгаа нэг ч зуйл алга

  • Н
    Нямбууш

    Арай л биш гарууд юмаа идэх уухаал бодно

    • З
      Зочин

      Хуцаад бгаа зөнгөр вэ

  • З
    Зочин

    ДЭЛХИЙГЭЭС ХОТ ДУНДУУРАА ИЙМ ДАЛАН ХИЙСЭН ЯМАР УЛС БНА .ҮЗҮҮЛ ДЭЭ. МЭРГЭЖЛИЙН ХҮН БАЙНА УУ. НӨГӨӨ НЯН НЬ ХУУЛЬЧ .ТҮҮНИЙ Л ТӨСӨЛ МӨНДӨӨ. ЧӨТГӨР ОҮҮГЭЭ ТОНИЛЦГОО

    • У
      УВ иргэд

      Юугаа элийрээд бгаа лалрын зөнгөр вэ

  • З
    Зочин

    Туршлага судалж,судалж олж авсан шийдэл нь энэ үү.арай бишээ.байгалийг ингэж захиргаадахгүй ээ.олон зууны унаган төрх арилж, наадах чинь хиймэл далан,гол боллоо.

  • И
    иргэн

    Та нар ядаж Хүн шиг юм хийгээд л сурчихаад хэрэлдээч !!!!! Гадаадад яваад л судлаад л баына гэсэн ийм балай цемент судалаа юү ?????!!!!!!цэмэнт биш цэцэг ногоо Мод чинь усийг тогоож байдаг юм !!! бүр Тологойн ажиллахгүй !!!!!!!мөнгө идэж хувааж авөх болохоороо л ажилна .100 жил яриад л Хөгжил байхгүй - бөөн идэгчид цөмлөгчид !!!!! өнөөдөр биш гэхэд үхсэний дараа сүнс чинь амарахгүй шүү хулгайчидаа !!!!!!!!!

  • M
    mash goe naidvartai bolson bnaa

    zarim heseg har massiin soliotoi humuusiin yu gej hutsah ni hamaagui shuu dee.gol ni naidvartai saihan tohijolt hiin bgaa Hotiin Dargadaa bayarlalaa gej heleh estoi shuu

  • З
    Зочин

    Энэ далан маш хэрэгтэй шүү дээ. Усанд гэр орноо алдсан хүмүүс сайн ойлгоно. Орчинтой нь зохицуулаад тохижилт хийгээд л болно шүү дээ. Энэ хавийн орчин суугчид бол их талархаж байгаа шүү

  • И
    И

    Зам барихаараа бродюр шахна. Далан барихаараа хашаа болгож бетон шахна. Хаашаа толгойтой төр вэ ?

  • З
    Зочин

    Ха ха ингэж хошгируулаад яахав. 10 жилийн дараа нураад унавал яахав. Далан нэрээр мөнгө хусаж байгаа новшнууд хариуцлага хүлээх үү

  • З
    Зочин

    1 метр тутамдаа 30 сая төгрөг.

  • З
    Зочин

    SEKSDI8 0955877VANXANI SEKSEER BOOBN XXOOD

  • З
    Зочин

    Өмнөх үерийн далангууд үерт урсдаг л байсан даа. Миний мэдэх жишээ 1996 онд 20 минутын аадар борооны улмаас Чингэлтэйн үерийн далан урсаж байлаа. Одоо хийж буй далан нь урсах магадлалтай л харагдаж байна