Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ХХОАТ-ын 10 хувийг нэг хувь болгон бууруулах нийтийн өргөдлийг маргааш Төсвийн байнгын хороогоор хэлэлцэнэ
10

Нийтийн өргөдлийн "D-Өргөдөл" цахим системд эдийн засагч Р.Шинэгэрэл ХХОАТ-ын 10 хувийг нэг хувь болгон бууруулах өргөдлийг санаачилж 100 мянган иргэний саналыг авсан.
Улмаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганы хуралдаанд танилцуулж, Төсвийн байнгын хороонд шилжүүлж буйгаа мэдэгдсэн билээ. Тэгвэл маргааш 10.00 цагаас хуралдах УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр товлосон байна.



