МАН, АН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УЕП Б.Жаргалсайханыг улираан томилуулах саналаа танилцуулна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:Hurelsuh Erunhiilugch/chuulgan huk/hu.jpg

УИХ дахь МАН, АН-ын бүлэг маргааш ээлжит бусаар хуралдахаар болжээ. Тодруулбал МАН-ын бүлэг 10.00 цагаас, АН-ын бүлэг 12.00 цагаас хуралдах бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, УЕП Б.Жаргалсайханыг улираан томилуулах саналаа танилцуулах аж.

Үүний дараа Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар улираан томилох асуудлыг эцэслэх юм.