М.Нарантуяа-Нара: Миний сошиал хаягийг “Та гишүүний ажилдаа хөтлөөрэй“ гэж төрөөс олгоогүй л бол хэн юугаа хийх нь бидний хувийн эрх

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:nara gishuun/нара.jpg

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаан болж, УИХ-ын гишүүн Х.Баттулга, М.Нарантуяа-Нара нарт хариуцлага тооцох асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаас Х.Баттулгын цалинг 6 сарын хугацаанд 20 хувиар бууруулах шийдвэр гарсан бол М.Нарантуяа-Нарад анхааруулга өглөө.

Тэгвэл УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Ёс зүй, дэгийн байнгын хорооны гишүүн А.Ариунзаяад хандаж "Миний сошиал хаягийг "Та гишүүний ажилдаа хөтлөөрэй" гэж төрөөс олгоогүй л бол манай гэр бүлийн хэн нь юугаа хийж амьдралаа залгуулах нь бидний хувийн эрх шүү МАН-ын А.Ариунзаяа гишүүн гуай" гэлээ.