УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн цахим орчинд гаргасан асуудалд ХАРИУЦЛАГА ТООЦОХ ШААРДЛАГАГҮЙ гэж үзжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:nara gishuun/nara zurh gargav.jpg

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаан болж, УИХ-ын гишүүн Х.Баттулга, М.Нарантуяа-Нара нарт хариуцлага тооцох асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаас Х.Баттулгын цалинг 6 сарын хугацаанд 20 хувиар бууруулах шийдвэр гарсан бол М.Нарантуяа-Нарагийн асуудалд хариуцлага тооцох шаардлагагүй гэж үзээд, анхааруулга өгсөн талаар байнгын хорооны дарга Б.Баярбаатар тайлбарлав.

Сануулахад, М.Нарантуяа-Нара "Цалинтай ээж"-ийн талаар нийтэлсэн өөрийнх нь постны сэтгэгдэл хэсэгт бусадтай ёс бус үг хэллэгээр хэрэлдсэн нь багагүй шүүмжлэл дагуулаад байсан юм. Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нь энэ парламентын хугацаанд Ёс зүй, дэгийн байнгын хороогоор хоёр удаа орсон анхны гишүүн болоод байна.