Д.Амарбаясгалан: УИХ-ын чуулган хуралдаж байхад, давхардуулж зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцох гишүүдэд ЧӨЛӨӨ ӨГӨХГҮЙ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:amarbayasgalan gishuun/хаалт 0124.png

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гишүүдэд хандаж анхаарууллаа. Тодруулбал

-Ирцээ бүртгүүлчхээд, гараад явсан гишүүд 5-аас дээш минут болсон тохиолдолд нэрсийн жагсаалтаас хасдаг болно.

-УИХ-ын чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно.

-Давхардуулж зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцох гишүүдэд ЧӨЛӨӨ ӨГӨХГҮЙ гэв.