Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Х.Баттулгын ойр хүрээллийн хүмүүс ӨНГӨ МӨНГӨ, ЭРХ МЭДЭЛ үнэртсэн газруудад ШУРГАЛЖ байна“
80

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ерөнхий сайдад тавьсан асуултын хариугаа авсан талаар мэдээлэл хийж, зарим тайлбарыг өглөө. Тэрбээр хэлэхдээ "Хамтарсан нэрийн дор АН-ынх гэхээс илүү ЖЕНКО Х.Баттулгын ойр хүрээллийн хүмүүс ЗГХЭГ-ын дэд дарга, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой, Хөгжлийн банк зэрэг ӨНГӨ МӨНГӨ, ЭРХ МЭДЭЛ үнэртсэн газруудад ШУРГАЛЖ байна. Хулгай үргэлжлэх нь ойлгомжтой болчихлоо" гэсэн юм.



