ЗГ: Олон улсын худалдааны тарифын нөхцөл байдлаас шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:hamtarsan zasgiin gazar/01299.png

Засгийн газрын ээлжит хуралдаан 14.00 цагт эхэллээ. Хуралдаанаар:

-“Нүүрсний экспортыг дэмжих зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Ногоон гарц, боомтын бүс нутагт газар олгох, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх

-Олон улсын худалдааны тарифын нөхцөл байдлаас шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл

-Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар

-Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачлан боловсруулсан Цусны донорын тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт

-“Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл зэрэг нийт 23 асуудлыг хэлэлцэж, танилцахаар төлөвлөжээ.