УИХ-ын гишүүн асан А.Адъяасүрэнг АН-ын ЕНБД Н.Ганибалын зөвлөхөөр томиллоо

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
40
legacy:adiyasuren gishuun/MPA_6870.jpg

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалын зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан А.Адъяасүрэнг томилжээ. Түүний хувьд өнгөрөгч парламентад ажиллаж байгаад 2024 оны УИХ-ын сонгуулиар Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт нэр дэвшсэн ч дахин сонгогдож чадаагүй юм.

А.Адъяасүрэн нь МУИС-ийн Хууль зүйн сургууль, МУБИС-ийг түүхийн багш, сэтгэл судлаач мэргэжлээр төгссөн. Боловсролын ухааны докторант.

2018 оноос Баянхонгор аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, АН-ын ҮБХ-ны гишүүн;

2018-2020 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх;

2020-2024 онд Баянхонгор аймгаас Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажилласан эмэгтэй гишүүн юм.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Э
    Эрдэнэжаргал

    Генсек болгосон том ах нь өөрийн хүнээ хажууд нь зөвлүүлэх нэрээр хянаад суулгах нь. Ганинбал өөрийн хүсэл зоригоор чөлөөтэй ажиллаж чадахгүй гэсэн үг. Том ахын дохио зангаагаар хүүхэлдэй болоод суух нь дээ, өрөвдмөөр юм даа. 2028 онд жагсаалтанд орохын төлөө /тойрогт ирээд дэвшиж чадахгүй тул/ бусдын хөл гар, өөрийн толгойгүй хүүхэлдэй, том ахын 00-ын суултуур болж ч суух гэж арчаагүй гар юм даа. Нэг тойргоос ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөөд гараад ирж чадахгүй Ганинбал АН-ын нүүр царай болж төлөөлж ажиллаж чагаад ч чадахгүй, тий өгөгдөл энэ хүнд байхгүй. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Зүүн бүсэд УИХ-ын гишүүны албан тушаалтай орж өрсөлдөөд өөрөөсөө 13 дүү УИХ гишүүн биш олонд танигдаагүй залууд навсайтлаа ялагдсан хүн дээ. Ичдэггүй гар. Ийм эрүүл согтуу нь мэдэгдэхгүй дэбийл царайтай хүн яаж боловсролтой сэхээтэн сонгогчдын итгэлийг олж авч чадах вэ дээ

  • З
    Зочин

    Nariin bichig bas zuvluhtei baihuu

  • S
    SS

    emegteig ni ch haraad l oilgohoor bna l da

  • З
    Зочин

    Нүүрсний хулгайч юугаач зөвлөх юм билээ. Ганган хүнд гархи нэмэр гэгч.