О.Цогтгэрэл: УИХ-ын дарга нь чуулганы индэр дээрээс асар хариуцлагагүй мэдэгдэл хийсэн

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
40
legacy:Tsogtgerel gishuun/MPA PHOTO2022-8-5115.jpg

АН-ын гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй байгаа асуудалд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдрийн чуулганы хуралдааны үеэр "Хэндээ ЭРХЛЭЭД байгаа юм. Ард түмэнд эрхэлнэ гэж байхгүй. Ард иргэдийн аж амьдрал тийм сайхан байна гэж бодож байна уу. Ард иргэдийн амьдралыг яаж сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлаар хэрэлдээд сууж байх ёстой. Гэтэл шалихгүй асуудлын төлөө БОЙКОТ хийгээд сууж байна" гэх байр суурийг илэрхийлсэн.

Үүнтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Парламентын ардчиллыг бэхжүүлэхийн төлөө ажиллах ёстой УИХ-ын дарга нь чуулганы индэр дээрээс асар хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Ерөнхий сайд УИХ-ын гишүүний асуултад хариулахдаа зохисгүй ааш авир гаргасан нь засаглал хоорондын асуудал болохоос биш хоёр гишүүн хоорондоо муудалцсан зүйл биш" гэлээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • �
    🤔

    ЕСАЙД-ын гишүүн Баярмаа руу дайрсан дайралт нь улс төр биш дээрэлхэлт, доромжлол байсан. ЕСАЙД уучлал гуйх ёстой.

  • З
    Зочин

    Эмэгтэй гишүүнийг хүчирхийлсэн

  • З
    Зочин

    Ардчилсан нам ард түмний эсрэг бүлэглэлийн эрх ашгийг хамгаалагч болжээ

  • З
    Зочин

    Uvsiin hogiin hulgaich