МХХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазар Санхүүгийн сахилга батыг сайжруулах ажлуудыг эхлүүллээ

Спорт
Sosorburam
Унших: 1 мин
20
legacy:2025/05/anandaa.jpg

Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазар нь Холбооны санхүүгийн сахилга батыг сайжруулж, тогтвортой үйл ажиллагааг тогтоох үүднээс санхүүгийн аудит оруулсан билээ. Цаг хугацааны хувьд хойшилж байсан зарим асуудлуудыг эхнээс нь цэгцэлж эхэллээ.

Тухайлбал, Монголын Хөлбөмбөгийн Холбооны ажилтнуудын цалинг өчигдрөөс олгож эхэллээ. Цаашид ажилтнуудын цалинг тасалдуулахгүй, цаг тухайд нь олгодог санхүүгийн сахилга баттай байх шаардлагатайг үүрэг болгожээ.