Төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Тахилтын бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг наймдугаар сард ашиглалтад орно

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:2025/05/3/022.jpg

СХД-ийн 33 дугаар хороо, Тахилтад нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж байна. Уг цогцолборын барилга угсралтын ажил 89 хувьтай үргэлжилж байна.

Тус барилга нь 36м х 36м хэмжээтэй, хоёр давхар бөгөөд спорт заалтай юм. Өнөөдрийн байдлаар дотор засал, гадна тохижилтын ажлыг хийж байна. Тус цогцолборын барилга угсралтын ажлыг “Байгаль-Алтай” ХХК хийж гүйцэтгэж байна. Тус цогцолборыг ирэх 8 дугаар сард ашиглалтад оруулна.

legacy:3ohinsmi/e2.jpg legacy:3ohinsmi/e3.jpg